Геофизикийн үйлчилгээ
Геомастер ХХК нь Монгол улсад геофизикийн хайгуул болон тэдгээрийн боловсруулалтыг шилдэг технологиор чанарын өндөр түвшинд 1998 оноос хойш хийсээр байна. Монголдоо геофизикийн салбартаа Геомастер ХХК нь анхдагчдын нэг бөгөөд бид бодит мэдээлэлд тулгуурлаж зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу эрдэс баялаг болон геологийн тогтоцыг тогтоох зэрэг үйлчилгээнүүдийг дотоодын болон олон улсын стандартын дагуу үзүүлдэг. Геофизикийн хэмжилт нь хэрэглэгчдэд газар доорхи тогтоцын мэдээллийг байгальд хор нөлөөгүйгээр тэдгээрийг цаг хугацааны болон зардлын өндөр хэмнэлттэйгээр олж тогтоох давуу талтай билээ.
Дараах геофизикийн үйлчилгээнүүдийг санал болгож байна. Үүнд:
• Уул уурхайн хайгуул
Алт, зэс, төмөр, нүүрс, газрын тос, марганц зэрэг эрдэс бодисын хайгуул.
Туршлага: Тетис майнинг компанитай зэсийн хайгуул, Айвенхоу Майнз компанитай сульфидын хайгуул, QGX Монгол компанитай алтны хайгуулын ажлуудыг тус тус хийж байсан.
• Гүний усны хайгуул
Уурхайн болон үйлдвэрлэлийн их хэмжээний хүдэр, төмөрлөг олборлох үйл ажиллагаа явуулахад зориулсан газрын гүний усны хайгуул.
Туршлага: Мянганы Сорилтын Сангийн Бэлчээрийн усны нөөцийн төсөл, UFC группийн салбар Хутаг Өндөрт рашаан усны хайгуул, Оюу Толгой ХХК-ын захиалгаар усны хайгуул, Newcom группийн захиалгаар Баянхонгор аймагт халуун рашааны судалгаа.
• Байгаль орчны судалгаа, шинжилгээ
Газрын давхаргын судалгаа, археологийн судалгаа, булагдсан эд зүйлсийн хайгуул зэрэг.
• Барилга, байгууламж
Хөрсний чанарын тогтоолго, газрын давхарга дахь гүний ус, цэвдгийн тодорхойлолт болон тэдгээрийн зузаан, радио идэвхит бодисуудын судалгаа гэх мэт.
• Бусад
Үндсэн чулуулаг, хөндийн байршил, булагдсан метал зүйлс болон хадгалах сав зэрэг эд зүйлсийн хайгуул.
