Газар доорх шугам сүлжээний хайгуул

Шинжлэх ухааны бүх ололтыг ашиглан олох болно

Геомастер ХХК нь мэдэгдэхгүй болон мэдэгдэж байгаа газар доорх шугам сүлжээ, дэд бүтцийн
зураглах үйлчилгээний арвин туршлагатай билээ. Газар доор булсан метал болон метал бус ус, цахилгаан, холбоо, шилэн кабель, бохир гэх мэт шугам сүлжээ, дэд бүтцийг бүгдийг тус бүрийн аргаар илрүүлж болно. 

Бид хамгийн сүүлийн үеийн багаж технологи болох Mala X3M, цахилгаан соронзон хайгуулын Radio Detection RD8000 болон Optimal Ranging Spar 300, Ультра долгионы AML PRO гэх мэт багажуудыг ашигладаг 

Манай технологоор зөвхөн шугам сүлжээг олоод зогсохгүй, хагарал, зам, хана, газрын бүтэц тодорхойлж болно.

Бид жижиг барилгын талбайгаас хотын бүрэн зураглал хүртэл төрөл бүрийн хэмжээтэй төслүүдийг хийх бүрэн чадвартай.